Skip to content

Роль оноох

Роль нь тухайн гишүүн сургууль дотор ямар эрхтэй оролцохыг тодорхойлдог.

Та сургуулийн гишүүдэд нэг эсвэл хэд хэдэн роль оноож болно.


Гишүүнд роль оноохын тулд:

  1. Өөрийн Сургууль руу орно.
  2. Гишүүдийн жагсаалт (Members) хэсгийг нээнэ.
  3. Тухайн гишүүний профайлыг нээнэ.
  4. [Сургууль] табыг сонгоно.
  5. Роль хэсгийг олно.
  6. + Роль нэмэх таг хэлбэрийн товчлуур дээр дарна.

Үүний дараа ролийн сонголтын жагсаалт харагдана.

Жагсаалтаас хүссэн ролийг сонгосноор тухайн роль гишүүн дээр нэмэгдэнэ.


Ролийн харагдах байдал

Section titled “Ролийн харагдах байдал”

Роль сонгосны дараа:

  • Сонгогдсон роль ролийн сонголтын жагсаалтаас хасагдана
  • Олгогдсон роль Роль хэсэгт таг хэлбэрийн товчлуур байдлаар харагдана
  • Тухайн таг дээр:
    • Ролийн нэр
    • Ролийн өнгө

харагдана.

Энэ нь гишүүн дээр ямар ролууд байгаа гэдгийг хурдан харахад хялбар болгодог.


Гишүүнээс роль хасахын тулд:

  1. Роль хэсэг дээр харагдаж байгаа ролийн таг дээр дарна.
  2. Роль хасах баталгаажуулах цонх гарч ирнэ.
  3. Баталгаажуулбал тухайн роль гишүүнээс хасагдана.

Хэрэв та санаандгүй дарсан бол Цуцлах товчийг дарж үйлдлийг зогсоож болно.


Нэг гишүүнд хэдэн ч ролийг давхардуулан олгох боломжтой.

Гишүүнд олгогдсон бүх ролийн эрхүүд хамтад нь үйлчилдэг.

Жишээ нь:

  • Багш + Модератор
  • Сурагч + Туслах
  • Координатор + Арга хэмжээ хариуцагч

Хэрэв сургууль дээр ямар нэгэн роль үүсгээгүй бол:

  • Ролийн сонголтын жагсаалт харагдахгүй

Ийм тохиолдолд эхлээд роль үүсгэх шаардлагатай.

Харна уу:
→ Роль үүсгэх эсвэл засах


Роль оноохдоо:

  • Сургуулийн эрх үүргийн бүтэц-д нийцүүлж роль үүсгэх
  • Илүүдэл эрх олгохоос зайлсхийх
  • Ролийн бүтэц тодорхой байх

Зөв зохион байгуулсан ролийн бүтэц нь сургуулийн удирдлагыг илүү ойлгомжтой, тогтвортой болгодог.


Холбоотой гарын авлагууд

Section titled “Холбоотой гарын авлагууд”