Шинэ харилцаа үүсгэх
Hischool дээр зурвас бичихийн тулд эхлээд шинэ харилцаа үүсгэнэ.
Та дараах төрлийн харилцаа үүсгэж болно:
- Нэг найзтай Шууд зурвас (DM)
- Олон найзтай Бүлгийн зурвас (Group Message)
Манай платформ дээр зурвас бичих боломж нь зөвхөн найзуудын хооронд нээлттэй байдаг.
Найз болоогүй хэрэглэгчид эсвэл хоорондоо блоклосон хэрэглэгчид харилцаа үүсгэх боломжгүй.
Шинэ харилцаа хэрхэн үүсгэх вэ
Section titled “Шинэ харилцаа хэрхэн үүсгэх вэ”Шинэ харилцаа үүсгэхийн тулд:
- Зурвас цэс рүү орно.
- Шинэ зурвас үйлдлийг сонгоно.
- Модал цонх гарч ирнэ.
- Таны найзуудын жагсаалт харагдана.
- Хайх талбарт нэрээр хайж болно.
- Нэг эсвэл хэд хэдэн найзыг сонгоно.
- Тийм дарна.
Нэг найз сонгох (Шууд зурвас – DM)
Section titled “Нэг найз сонгох (Шууд зурвас – DM)”Хэрэв та нэг найз сонгоод Тийм дарвал:
- Шууд зурвас (DM) харилцаа үүснэ.
- Та шууд чатлах цонх руу шилжинэ.
- Даруй зурвас бичих боломжтой.
Өмнө нь чаталж байсан бол
Section titled “Өмнө нь чаталж байсан бол”Хэрэв тухайн найзтай өмнө нь харилцаа үүссэн бол:
- Шинэ харилцаа дахин үүсэхгүй.
- Өмнөх үүссэн харилцаа руу шууд орно.
Ингэснээр нэг хэрэглэгчтэй давхардсан DM үүсэхээс сэргийлнэ.
Олон найз сонгох (Бүлгийн зурвас)
Section titled “Олон найз сонгох (Бүлгийн зурвас)”Хэрэв та нэгээс олон найз сонговол:
- Бүлгийн харилцаа үүснэ.
- Сонгогдсон бүх найзууд оролцогч болно.
- Хаалттай бүлгийн чат үүсч, хамтран харилцах боломжтой.
Анхаар: Бүлгийн харилцаа нь сургуулийн Нээлттэй/Хаалттай бүлгээс тусдаа ойлголт юм.
Профайлаас шууд харилцаа үүсгэх
Section titled “Профайлаас шууд харилцаа үүсгэх”Та мөн хэрэглэгчийн профайлаас шууд харилцаа үүсгэх боломжтой.
Профайл руу дараах газруудаас орж болно:
- Найзын жагсаалт
- Сургуулийн гишүүдийн жагсаалт
- Бусад харагдах профайлын жагсаалт
Профайл дээр:
- Зурвас (эсвэл DM товч) дээр дарна.
- Шууд харилцааны цонх нээгдэнэ.
Хэрэв өмнө нь харилцаа үүссэн бол шинэ чат үүсэхгүй, харин өмнөх чат руу орно.
Хэн харилцаа үүсгэж болох вэ?
Section titled “Хэн харилцаа үүсгэж болох вэ?”Та дараах нөхцөлд харилцаа үүсгэх боломжтой:
- Тухайн хэрэглэгч таны найз байх
- Хоёр тал хоорондоо блоклоогүй байх
Дараах тохиолдолд харилцаа үүсэхгүй:
- Найз биш бол
- Аль нэг нь нөгөөгөө блоклосон бол
- Системийн дүрэм, эрхийн тохиргоогоор хязгаарлагдсан бол
Холбоотой:
→ Нууцлалын тохиргоо
→ Хэрэглэгч блоклох / Блок тайлах
Чухал тэмдэглэл
Section titled “Чухал тэмдэглэл”- Messaging нь найзын холбоонд суурилдаг.
- Нэг найз сонговол шууд харилцаа үүснэ.
- Олон найз сонговол бүлэг харилцаа үүснэ.
- Өмнөх харилцаа байвал дахин үүсгэхгүй.
- Блоклосон хэрэглэгчид хоорондоо чатлах боломжгүй.