Skip to content

Сургууль гэж юу вэ?

Hischool дээрх Сургууль нь гишүүд харилцах, бүлгүүд зохион байгуулах, хамтын үйл ажиллагаанд оролцох зориулалттай бүтэцтэй хамтын орчин юм.

Сургууль нь платформын үндсэн ажлын орчин юм.

Гишүүний хувьд та:

  • Сургуульд нэгдэх эсвэл нээлттэй сургуулиудыг хайх
  • Сургуулийн хэсгүүдээр навигац хийх
  • Бүлгүүдэд оролцох
  • Гишүүд болон роль харах
  • Сургуулийн хүрээнд өөрийн дүр төрхийг өөрчлөх
  • Шаардлагатай бол сургууль орхих эсвэл мэдээлэх боломжтой

Энэхүү гарын авлага нь гишүүний байр сууринаас сургуулийг хэрхэн ашиглах талаар тайлбарлана.


Сургуульд хэрхэн нэгдэх вэ?

Section titled “Сургуульд хэрхэн нэгдэх вэ?”

Сургуульд дараах 3 аргаар нэгдэж болно:

Хэрэв сургууль нь нээлттэй бол:

  • Нээж олох хэсэг рүү орно
  • Нээлттэй сургуулиудыг хайна
  • Сонгосон сургуулийг нээнэ
  • Нэгдэх товчийг дарна

Та шууд гишүүн болно.


Хэрэв сургууль хаалттай бол:

  • Танд илгээсэн урилгын линкийг нээнэ
  • Сургуулийн мэдээллийг шалгана
  • Нэгдэх товчийг дарна

Урилгын линк нь давтагдашгүй бөгөөд хугацаатай байж болно.


Зарим сургууль 8 тэмдэгт бүхий давтагдашгүй Invite Code ашигладаг.

Кодоор нэгдэхдээ:

  • Нүүр хуудасны баруун дээд буланд байрлах + товчийг дарна
    эсвэл
  • Navigation bar дээрх + Сургууль Үүсгэх эсвэл Нэгдэх товчийг дарна
  • Нэгдэх сонгоно
  • Урилгын код оруулна

Код хүчинтэй бол та сургуульд нэгдэнэ.

→ Сургуульд нэгдэх


Сургууль дотор хэрхэн навигац хийх вэ?

Section titled “Сургууль дотор хэрхэн навигац хийх вэ?”

Сургууль нээхэд дараах хэсгүүд харагдана:

Сургуулийн хажуугийн самбар

Section titled “Сургуулийн хажуугийн самбар”

Хажуугийн самбар нь:

  • Сургуулийн баннер зураг
  • Сургуулийн нэр
  • Баталгаажсан тэмдэг (хэрэв байгаа бол)
  • Түргэн үйлдлийн цэс
  • Навигацийн табууд:
    • Тухай
    • Гишүүд
    • Бүлэг
  • Бүлгүүдийн жагсаалт (ангиллаар зохион байгуулсан байж болно)

Ямар нэг хэсгийг сонгоход үндсэн контент шинэчлэгдэнэ.


Тухай хэсэгт:

  • Сургуулийн зураг
  • Markdown дэмждэг тайлбар
  • Нийт гишүүдийн тоо
  • Эзэмшигчийн мэдээлэл

Та:

  • Гишүүдийн тоон дээр дарж Members таб руу орж болно
  • Эзэмшигчийн нэр дээр дарж профайлыг нь үзэж болно

Хэрэв ангилал идэвхтэй бол header-ийн доор харагдаж, холбогдох бүлгүүдийг шүүнэ.


Энд та:

  • Бүх гишүүдийг харах
  • Нэрээр хайх
  • Ролоор шүүх
  • Профайл нээх боломжтой

Ролийг зөвхөн админ өөрчилж болно.


Энэ хэсэгт:

  • Сургуулийн бүх бүлгүүд
  • Ангиллууд (хэрэв тохируулсан бол)
  • Хайлт болон шүүлтүүр

Та:

  • Нээлттэй бүлэгт нэгдэх
  • Харилцаанд оролцох
  • Бүлгийн мэдээлэл харах боломжтой

Зарим бүлэг нь таны роллоос хамааран хязгаарлагдсан байж болно.


Сургуулийн хүрээнд өөрийн дүр төрхийг өөрчлөх

Section titled “Сургуулийн хүрээнд өөрийн дүр төрхийг өөрчлөх”

Hischool нь context-based identity дэмждэг.

Сургууль дотор та:

  • Өөр дэлгэцийн нэр ашиглах
  • Сургуулийн тусгай профайлын зураг ашиглах
  • Глобал профайлаас өөрөөр харагдах боломжтой

Сургуулиас гадна таны глобал профайл хэвээр байна.

→ Сургууль дотор өөрийн дүр төрхийг өөрчлөх


Сургууль доторх таны эрх нь таны роллоос хамаарна.

Гишүүний хувьд та:

  • Сургуулийн тохиргоо өөрчлөх
  • Роль оноох
  • Гишүүн хасах
  • Бодлого удирдах

эрхгүй байж болно.

Ролийг сургуулийн админ удирддаг.

→ Роль, хандах эрхийн асуудал


Хэрэв та оролцохоо болихыг хүсвэл:

  • Сургуулийн тохиргоо руу орно
  • Сургуулиас гарах сонгоно

Сургуулиас гарахад тухайн сургуулийн бүх бүлэг болон харилцаанд хандах эрх хаагдана.

Дахин нэгдэхэд урилга эсвэл код шаардлагатай байж болно.

→ Сургуулиас гарах


Хэрэв та дараах зүйлсийг олж харвал:

  • Дүрэм зөрчсөн үйлдэл
  • Зохисгүй контент
  • Дарамт, хүчирхийлэл
  • Сэжигтэй үйл ажиллагаа

Та сургуулийг мэдээлж болно.

→ Сургууль мэдээлэх

Мэдээллийг платформын журмын дагуу шалгана.


Таны:

  • Роль
  • Дүр төрх
  • Бүлгийн хандалт
  • Хандах эрх

сургууль бүрт өөр байж болно.

Үйлдэл хийхээсээ өмнө аль сургуулийн орчинд байгаагаа шалгаарай.


Холбоотой гарын авлагууд

Section titled “Холбоотой гарын авлагууд”