Skip to content

Роль үүсгэх болон засах

Роль нь тухайн гишүүн сургууль дотор ямар эрхтэй оролцохыг тодорхойлдог.

Та сургуулийн ролийг Сургуулийн тохиргоо → Роль удирдах хэсгээс удирдана.


Роль удирдах хэсгийг нээх

Section titled “Роль удирдах хэсгийг нээх”

Роль удирдах хэсгийг нээхийн тулд:

  1. Өөрийн Сургууль руу орно
  2. Сургуулийн тохиргоо руу орно
  3. Роль удирдах хэсгийг сонгоно

Энэ хэсэгт дараах зүйлс харагдана:

  • Ролийг нэрээр хайх хайлтын талбар
  • Ролийн жагсаалт
  • Роль үүсгэх товчлуур

Шинээр сургууль үүсэх үед @everyone (@гишүүд) нэртэй үндсэн роль автоматаар байдаг.

Энэ роль нь:

  • Сургуулийн бүх гишүүдэд хамаардаг
  • Устгах боломжгүй
  • Системийн роль юм

Хэрэв та өөр роль үүсгээгүй бол жагсаалтад зөвхөн @everyone роль харагдана.


Шинэ роль үүсгэхийн тулд:

  1. Роль удирдах хэсгийг нээнэ
  2. Роль үүсгэх товчлуур дээр дарна
  3. Гарч ирсэн цонхонд ролийн нэр оруулна
  4. Баталгаажуулж шинэ роль үүсгэнэ

Шинээр үүссэн роль нь ролийн жагсаалтад нэмэгдэнэ.


Роль засахын тулд:

  1. Роль удирдах хэсэг рүү орно
  2. Ролийн жагсаалтаас роль сонгоно

Ингэхэд Роль засах цонх нээгдэнэ.

Цонхны баруун дээд талд:

  • Дахин тохируулах
  • Хадгалах

гэсэн товчлуурууд байрлана.

Доод хэсэгт:

  • Үндсэн мэдээлэл
  • Зөвшөөрөл

гэсэн хоёр таб байна.


Үндсэн мэдээлэл таб дээр ролийн үндсэн тохиргоонуудыг хийх боломжтой.

  • Ролийн ID харагдах боловч засах боломжгүй
  • Харин хуулж авах боломжтой

Ролийн нэрийг:

  • ойлгомжтой
  • давхцахгүй

өгөх нь гишүүдийг удирдахад илүү тохиромжтой.


Роль бүр өөрийн өнгөтэй байж болно.

Өнгөөр ялгах нь гишүүдийг удирдах үед хялбар болгодог.


Ролийн эрэмбэ нь тухайн ролийн эрх мэдлийн түвшинг илэрхийлдэг.

Илүү өндөр эрэмбэтэй роль нь ихэвчлэн илүү өндөр эрхтэй байдаг.


Роль дээшлүүлэх сонголтыг идэвхжүүлбэл тухайн роль нь ролийн жагсаалтын дээд хэсэгт харагдана.


Үндсэн мэдээлэл табын доод хэсэгт Роль устгах товчлуур байрлана.

Хэрэгцээгүй болсон ролийг эндээс устгаж болно.

Гэхдээ:

  • @everyone ролийг устгах боломжгүй.

@everyone роль нь бусад ролиос өөрөөр ажилладаг.

Энэ ролийг сонгосон үед:

  • Үндсэн мэдээлэл таб харагдахгүй
  • Зөвхөн Зөвшөөрөл таб дээр ажиллах боломжтой

Учир нь @everyone нь системийн үндсэн роль юм.


Зөвшөөрөл таб дээр тухайн ролийн эрх үүргийг тохируулна.

Энд зөвшөөрлүүд нь Эрхийн матриц дээр тодорхойлсон байдлаар категориор ангилагдан харагдана.

Жишээ нь:

  • Ерөнхий зөвшөөрөл
  • Гишүүнчлэлийн зөвшөөрөл
  • Зурвасын зөвшөөрөл
  • Арга хэмжээний зөвшөөрөл
  • Хичээлийн зөвшөөрөл

Зөвшөөрлийн хэсгийн дээд талд хайлт (search input) байрлана.

Та эрхийг дараах байдлаар хайж болно:

  • Эрхийн нэрээр
  • Эрхийн тайлбараар

Ролиос хамааран эрхийн тохиргоо өөр өөр харагдана.

Эрх бүрийн ард checkbox харагдана.

  • ✔ Сонгосон → эрх зөвшөөрөгдөнө
  • ☐ Сонгоогүй → эрх олгогдохгүй

Эрх бүрийн ард гурван төлөвтэй сонголт байдаг:

  • Зөвшөөрөх
  • Тодорхой бус
  • Татгалзах

Эдгээрээс сонгон тухайн ролийн эрх үүргийг тодорхойлно.


Роль удирдахдаа:

  • Ролийн нэрийг ойлгомжтой өгөх
  • Роль бүрт өөр өнгө ашиглах
  • Ролийн эрэмбийг зөв тохируулах
  • Илүүдэл эрх олгохоос зайлсхийх
  • Эрхийн тохиргоог тогтмол шалгах

Сайн зохион байгуулсан роль систем нь сургуулийн удирдлагыг илүү тогтвортой, ойлгомжтой болгодог.


Холбоотой гарын авлагууд

Section titled “Холбоотой гарын авлагууд”