Харилцааны тохиргоо
Харилцааны тохиргоо нь эрх бүхий хэрэглэгчдэд тухайн бүлэг хэрхэн ажиллахыг тохируулах боломжийг олгодог.
Тохиргоо нь зөвхөн дараах төрлийн харилцаанд боломжтой:
- Бүлгийн харилцаа (Group Messages)
- Сургуулийн Нээлттэй бүлэг (Public Group)
- Сургуулийн Хаалттай бүлэг (Private Group)
Шууд харилцаа (Direct Messages, DM) дээр бүлгийн тохиргоо байдаггүй.
Зөвхөн тохирох эрхтэй хэрэглэгчид бүлгийн тохиргоог өөрчлөх боломжтой.
Тохиргооны бүтэц
Section titled “Тохиргооны бүтэц”Бүлгийн тохиргоо нь дараах 3 хэсгээс бүрдэнэ:
- Ерөнхий (Overview)
- Зөвшөөрөл (Permissions)
- Гишүүд (Members)
Эдгээр хэсгүүд нь бүлгийн бүтэц болон үйл ажиллагааг удирдахад ашиглагддаг.
Ерөнхий (Overview)
Section titled “Ерөнхий (Overview)”Ерөнхий (Overview) хэсэг дээр тухайн бүлгийн үндсэн мэдээллийг засварлах боломжтой.
Та дараах зүйлсийг өөрчлөх боломжтой:
- Бүлгийн зураг
- Бүлгийн нэр
- Бүлгийн тайлбар
Эдгээр өөрчлөлт нь бүлгийн зорилгыг ойлгомжтой болгох бөгөөд гишүүдэд бүлгийг танихад тусалдаг.
Энд хийсэн өөрчлөлтүүдийг бүлгийн бүх гишүүд харах боломжтой.
Зөвшөөрөл (Permissions)
Section titled “Зөвшөөрөл (Permissions)”Зөвшөөрөл (Permissions) хэсэг дээр тухайн бүлгийн гишүүд ямар үйлдэл хийх эрхтэй байхыг тохируулна.
Жишээ нь:
- Хэн зурвас бичих боломжтой
- Хэн гишүүн нэмэх боломжтой
- Хэн бүлгийн тохиргоо өөрчлөх боломжтой
- Хэн бүлгийн линк хуваалцах боломжтой
Сургуулийн бүлгүүд дээр тухайн сургууль role үүсгэсэн бол тухайн role бүр энэ бүлэг дээр ямар эрхтэй байхыг мөн тохируулж болно.
Энэ нь олон гишүүнтэй сургуулийн орчинд илүү зохион байгуулалттай ажиллах боломжийг олгодог.
Гишүүд (Members)
Section titled “Гишүүд (Members)”Гишүүд (Members) хэсэг дээр тухайн бүлгийн бүх гишүүдийн жагсаалт харагдана.
Энэ хэсгээс дараах үйлдлүүдийг хийх боломжтой:
- Бүлгийн бүх гишүүдийг харах
- Гишүүнийг нэрээр хайх
- Гишүүний профайлыг нээж харах
- Шинэ гишүүн нэмэх
- Одоогийн гишүүдтэй холбоотой удирдлага хийх
Энэ хэсэг нь бүлгийн оролцоог удирдахад ашиглагддаг.
Нээлттэй бүлгийн (Public Group) онцлог
Section titled “Нээлттэй бүлгийн (Public Group) онцлог”Нээлттэй бүлэг (Public Group) дээр Гишүүд (Members) хэсэг харагдахгүй байж болно.
Учир нь:
- Сургуулийн бүх гишүүд Нээлттэй бүлэгт автоматаар хандах боломжтой
- Гишүүнчлэлийг тус тусад нь удирдах шаардлагагүй
Нээлттэй бүлгүүд нь ихэвчлэн сургуулийн нийт хэлэлцүүлэгт ашиглагддаг.
Тохиргоо өөрчлөх эрх
Section titled “Тохиргоо өөрчлөх эрх”Бүлгийн тохиргоог зөвхөн эрх бүхий хэрэглэгчид өөрчлөх боломжтой.
Энэ эрх дараах зүйлсээс хамаарч болно:
- Бүлгийн үүсгэгч
- Бүлгийн moderator
- Сургуулийн administrator
- Role-based permission
Хэрэв та тохиргооны хэсгийг харахгүй байвал тухайн бүлгийг удирдах эрхгүй байж болно.
Зөвлөмж
Section titled “Зөвлөмж”- Бүлгийн нэрийг ойлгомжтой, тодорхой байлгаарай.
- Бүлгийн тайлбарыг шаардлагатай үед шинэчилж байгаарай.
- Том бүлгүүдэд зөвшөөрлийг анхааралтай тохируул.
- Хаалттай бүлэг дээр гишүүдийн жагсаалтыг тогтмол шалга.
- Сургуулийн role ашиглан эрхийг зохион байгуул.
Түгээмэл асуудлууд
Section titled “Түгээмэл асуудлууд”Би бүлгийн тохиргоог өөрчилж чадахгүй байна
Section titled “Би бүлгийн тохиргоог өөрчилж чадахгүй байна”Дараах шалтгаан байж болно:
- Таны role ийм эрхгүй
- Бүлгийн permission хязгаарлагдсан
- Сургуулийн administrator тохиргоог удирдаж байгаа
Гишүүд (Members) хэсэг харагдахгүй байна
Section titled “Гишүүд (Members) хэсэг харагдахгүй байна”Тухайн бүлэг Нээлттэй бүлэг (Public Group) байж магадгүй.
Нээлттэй бүлэг дээр бүх сургуулийн гишүүд автоматаар хандах боломжтой тул гишүүдийн жагсаалт харагдахгүй байж болно.