Skip to content

Бүлэгт нэгдэх

Сургууль доторх хэлэлцүүлэгт оролцохын тулд та тухайн бүлэгт хандах эрхтэй байх шаардлагатай.

Бүлэгт хандах эрх нь:

  • Бүлгийн төрөл
  • Таны роль
  • Сургуулийн тохиргоо

зэргээс хамаарна.

Hischool нь бүлэгт нэгдэхдээ “Join” товчлуур ашигладаггүй.


Hischool нь 2 төрлийн бүлэгтэй:

1. Нээлттэй бүлэг (Public Group)

Section titled “1. Нээлттэй бүлэг (Public Group)”

Нээлттэй бүлэг нь:

  • Сургуулийн бүх гишүүдэд харагдана
  • Тусгай нэгдэх үйлдэл шаарддаггүй
  • Сургуулийн бүх гишүүд автоматаар гишүүнд тооцогдоно
  • Дээр нь дарахад шууд дотоод агуулга нь нээгдэнэ

Хэрэв бүлэг нээлттэй бол та аль хэдийн гишүүн болсон гэсэн үг.

Нээлттэй бүлгийг ихэвчлэн:

  • Сургуулийн нийт зарлал
  • Нийтийн хэлэлцүүлэг
  • Хуваалцах материал
  • Чухал мэдээлэл

зэрэгт ашиглана.

Нээлттэй бүлэг дээр тусдаа гишүүнчлэлийн удирдлага байхгүй.


2. Хаалттай бүлэг (Private Group)

Section titled “2. Хаалттай бүлэг (Private Group)”

Хаалттай бүлэг нь хязгаарлагдмал байна.

Зөвхөн дараах хүмүүст харагдана:

  • Бүлэг үүсгэсэн хүн
  • Тухайн бүлэгт нэмэгдсэн гишүүд
  • Тухайн бүлэгт хандах эрх бүхий рольтой сургуулийн гишүүд

Хаалттай бүлэг дээр “Join” товчлуур байдаггүй.

Харин дараах хяналттай аргуудаар нэгдэнэ.


Хаалттай бүлэгт нэгдэх аргууд

Section titled “Хаалттай бүлэгт нэгдэх аргууд”

Хаалттай бүлэгт 3 аргаар нэгдэх боломжтой:


Эрх бүхий гишүүн хаалттай бүлгээс урилгын линк үүсгэнэ.

Урилгын линк нь:

  • Тухайн бүлгийн тохиргооноос үүснэ
  • Давтагдашгүй байна
  • Сонгосон хүмүүст хуваалцагдана

Нэгдэх алхам:

  1. Хуваалцсан урилгын линк дээр дарна.
  2. Hischool бүртгэлээрээ нэвтэрнэ (шаардлагатай бол).
  3. Гарч ирсэн цонхноос бүлгийн мэдээллийг шалгана.
  4. Нэгдэхийг баталгаажуулна.

Линк хүчинтэй бол та шууд тухайн бүлгийн гишүүн болно.


Хаалттай бүлэг мөн урилгын код үүсгэх боломжтой.

Урилгын код нь:

  • Бүлгийн тохиргооноос үүснэ
  • Давтагдашгүй байна
  • Гараар хуваалцагдана

Нэгдэх алхам:

  1. Navigation bar дээрх + Сургууль үүсгэх эсвэл Нэгдэх товчлуур дээр дарна.
  2. Нэгдэх үйлдлийг сонгоно.
  3. Урилгын кодоо оруулна.
  4. Баталгаажуулна.

Код хүчинтэй бол тухайн хаалттай бүлэгт нэгдэнэ.


Хаалттай бүлгийн эрх бүхий гишүүн бусдыг шууд нэмэх боломжтой.

Тэрээр:

  • Өөрийн найзууд
  • Тухайн сургуулийн гишүүд

дундаас сонгон нэмнэ.

  • Хэрэв нэмэгдэх хүн тухайн сургуулийн гишүүн бол → шууд хаалттай бүлэгт нэмэгдэнэ.
  • Хэрэв тухайн сургуулийн гишүүн биш бол → эхлээд автоматаар сургуулийн гишүүн болгож, дараа нь хаалттай бүлгийн гишүүн болгоно.

Ингэснээр бүлгийн гишүүнчлэл нь сургуулийн гишүүнчлэл дээр суурилна.


  • Хаалттай бүлгийн гишүүнчлэл хяналттай.
  • Зөвхөн эрх бүхий роль урилгын линк, код үүсгэнэ.
  • Зөвхөн эрх бүхий гишүүн бусдыг нэмнэ.
  • Нээлттэй бүлэгт тусгай нэгдэх үйлдэл байхгүй.
  • Хаалттай бүлэгт Join товчлуур байхгүй.

Хаалттай бүлэгт нэгдсэний дараа:

  • Бүлэг хажуугийн самбарт харагдана.
  • Хэлэлцүүлэгт оролцоно.
  • Тохиргооноос хамааран мэдэгдэл авна.

Хэрэв эрх цуцлагдвал бүлэг харагдахаа болино.


Рольд суурилсан хязгаарлалт

Section titled “Рольд суурилсан хязгаарлалт”

Таны:

  • Урилгын линк үүсгэх
  • Урилгын код үүсгэх
  • Гишүүн нэмэх
  • Гишүүн хасах

эрх нь сургуулийн доторх таны рольоос хамаарна.

→ Роль ба эрхийн асуудлууд


Яагаад Join товч харагдахгүй байна вэ?

Section titled “Яагаад Join товч харагдахгүй байна вэ?”

Hischool дээр бүлэгт Join товч ашигладаггүй.

Нээлттэй бүлэгт бүх гишүүд автоматаар орно.
Хаалттай бүлэгт урилга эсвэл роль шаардлагатай.


Яагаад хаалттай бүлэг харагдахгүй байна вэ?

Section titled “Яагаад хаалттай бүлэг харагдахгүй байна вэ?”
  • Та гишүүн биш.
  • Таны роль хандах эрхгүй.
  • Танд урилга ирээгүй.

Хаалттай бүлгээс гарч болох уу?

Section titled “Хаалттай бүлгээс гарч болох уу?”

Тийм.

  1. Бүлгийг нээнэ.
  2. Бүлгийн тохиргоо руу орно.
  3. Бүлгээс гарах (хэрэв зөвшөөрөгдсөн бол) сонгоно.

Нээлттэй бүлгээс тусад нь гарах боломжгүй.


Холбоотой гарын авлагууд

Section titled “Холбоотой гарын авлагууд”